ХҮЭК-ийн 15 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-02-01 17:07:24

Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний Комисс 15 жилийн ой маргааш буюу 2 дугаар сарын 2-нд тохиож байна.  

Хүний эрхийн Үндэсний комиссын 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил” сэдэвт онол, практикийн хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр боллоо. 

Тус онол, практикийн хуралдаанд энэ салбарт ажиллаж байгаа, судалгаа шинжилгээний ажил хийж буй судлаач, эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон, өнгөрсөн он жилүүдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, санал санаачилгыг хэлэлцэв. 

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих асуудал нь дан ганц комиссын үйл ажиллагаа төдий бус төр, төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон хууль сахиулах байгууллагууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны асуудал гэдгийн энэхүү хуралдаанаар харуулахыг зорьжээ.

С.Сайнзаяа

Related news