СӨБ-ын хамрагдалтаар улсад тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-02 12:20:49

Дорноговь аймаг сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах түвшнээр улсын хэмжээнд эхний байрт шалгарч  99.1 хувьд хүрчээ.

 Өнгөрсөн жилүүдэд улсын болон орон нутгийн төсвөөс эрүүл мэнд боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг хүрээнд 2009-2015 онд шинээр 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байрыг барьж ашиглалтад оруулан нийт 24,9 тэрбум төгрөгийг боловсролын салбарт оруулсан нь  орон нутагт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт боллоо гэж аймгийн удирдлагууд дүгнэв.

Мөн Замын-Үүд, Сайншандад суманд энэ жил АНУ-ын буцалтгүй тусламжаар хоёр цэцэрлэг барьж  ашиглалтад оруулахаар болсон байна.

Х.Эрдэнэбулган

Related news