Сумдын хурлын байгууллагын ажлыг дүгнэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-02 12:34:15

Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2015 оны “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг шалгаруулах зорилгоор ажлын хэсэг гарч Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын ИТХ-ын өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж байна.

Ажлын хэсэг тухайн сумдын ИТХ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, хурлын хуралдаан, тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал зэрэгтэй танилцаж зөвлөмж өгчээ. Тэдгээрээс Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 18 удаа хуралдаж 59 тогтоол шийдвэрийг гаргасан бол сумын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл” гурван удаа хуралдаж сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян өрнүүлснээр үр дүнд хүрсэн байна. Тухайлбал: тус сумын 1-8 дугаар багийн айл өрхийн дунд “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтарч “Сайн хөрш” шоу нэвтрүүлэг, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2 “ аяны хүрээнд кодтой хаалга, зарим аж ахуй нэгж байгууллагууд хяналтын камерын систем нэврүүлснээр гэмт хэргийн гаралт буурсан. Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим өнгөрсөн онд бие дааж дөрвөн хэлэлцүүлэг зохион байгуулж 300 гаруй иргэд оролцсон бол аймгийн Иргэний танхимтай хамтарч таван удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийжээ. Түүнчлэн сумын 18 баг тус бүрт “Иргэний танхим сонсож байна“ нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж 600 гаруй иргэдийг сонсож хэлэлцүүлгээс гарсан санал шүүмжлэлийг холбогдох байгууллагад хүргүүлж ажил хэрэг болгохын төлөө ажилласан гэж дүгнэлээ.

                                                                                                                Б.Норовсамбуу

Related news