“Алтан төлийн эзэн”-ий гурав нь Өвөрхангайгаас тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 13:07:41

Энэ жил Өвөрхангай аймгаас гурван малчин “Алтан төлийн эзэн” боллоо.

Монголын үндэсний олон ниитийн радио, телевизээс жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг уг шалгаруулалтанд 145 гүүнээс 145 унага буюу 100 эхээс 100 төл бойжуулсан Өлзийт сумын 1-р багийн малчин Б. Эрдэнэдалайг “Алтан унаганы эзэн”-ээр, 68 ингэнээс 68 ботго бойжуулсан Гучин-Ус сумын 2-р багийн малчин Ш. Болор-Эрдэнийг “Алтан ботгоны эзэн”-ээр, 410 эм хониноос 410 хурга авч, төлийг 100 хувь бойжуулсан Сант сумын 1-р багийн малчин Н. Наранг “Алтан хурганы эзэн”-ээр тус тус шалгаруулжээ.

Б.Батчимэг

Related news