БНХАУ цэргийн таван командлал байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-02 13:40:35

БЭЭЖИН. /NHK/. Зэвсэгт хүчнээ шинэчлэх зорилгоор БНХАУ-ын дарга Си Зиньпиний  гаргаж буй хүчин чармайлтын хүрээнд тус улсын цэргийнхэн бүс нутгийн таван командлал байгууллаа.

“Байлдааны бүс” гэж нэрлэсэн командлалуудыг нээх ёслолын ажиллагаа, БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми зохион байгуулсан байна. БНХАУ-ын зүүн, баруун, хойд, өмнөд, төв гэсэн таван бүсийн командлагч тус бүрд Си Зиньпин армийн тугийг гардуулан өгчээ.

Си Зиньпиний тэргүүлдэг Цэргийн төв комисс өнгөрсөн сард БНХАУ-ын хуурай зам, тэнгис, агаарын хүчний нэгдсэн ажиллагааг хянах ерөнхий цэргийн командыг байгуулсан билээ.

Мөн “Байлдааны бүс” командлал тус бүрт зориулж нэгдсэн шуурхай удирдлагын командлалыг байгуулахаар Цэргийн төв комисс төлөвлөж байна.

Д.Нямтулга

 

Related news