Хиллари Клинтон сонгуульд нэр дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-02 14:30:39

ВАШИНГТОН. /TASS/. Энэ оны 11 дүгээр сарын 8-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа Хиллари Клинтон Айова муж улсад даваа гарагт болсон тус намын идэвхтнүүдийн хурлын дараа үг хэлэхдээ мэдэгджээ.  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Айова муж улсад Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах ерөнхийлөгчийн сунгаад ялснаа зарлахаас түдгэлзсэн байна. Учир нь санал хураалтын эцсийн дүн гараагүй байгаа бөгөөд одоогоор саналын хуудсын 93 хувийг тоолжээ. Одоогийн байдлаар Клинтон 49.8 хувийн санал аваад байгаа бол түүний өрсөлдөгч болох Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс 49.6 хувийн дэмжлэг авсан байна.

Энэ зун болох Ардчилсан намын их хурлаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр өөрийгөө батлуулж, харин дараа нь 11 дүгээр сарын 8-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдгээ Клинтон мэдэгджээ.

Д.Жаргал

 

Related news