Гондураст “Зика” тархсантай холбоотойгоор онц байдал зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-02 15:21:18

МОСКВА. /RIA Novosti/. “Зика” вирусийн халдвар түргэн хурдацтай тархаж байгаагийн улмаас Гондурасын Засгийн газар тус улсад онц байдал зарлажээ.

Гэр орондоо цэвэрлэгээ хийхийг Гондурасын Эрүүл мэндийн сайд Йолани Батрес оршин суугчдад уриалж, уг вирусийн нянг тээгч болох “Aedes aegypti” шумуулын үрждэг гол газар болох гудамжинд байдаг ус хадгалдаг савнуудыг зайлуулахыг олон нийтээс хүсчээ.

Гондураст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтыг чангатгасан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Төв Америкийн энэ улсад гурван сар хүрэхгүй хугацаанд вирусийн халдвар авсан байж болзошгүй 3649 тохиолдол бүртгэгджээ.

2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хойд Америк, Өмнөд Америк болон Ази Номхон далайн бүс нутгийн орнууд болох Барбадос, Болив, Бразил, Кабо-Верде, Колумб, Эквадор, Сальвадор, Фижи, Францын Гвиана, Гваделупа, Гватемал, Гайана, Гаити, Гондурас, Мальдив, Мартиника, Мексик, Шинэ Каледони, Панам, Парагвай, Пуэрто-Рико, Сен-Мартен, Самоа, Соломоны арал, Суринам, Таиланд, Венесуэл гэсэн дэлхийн 27 оронд “Зика” вирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Д.Жаргал

 

Related news