Монголын спортын сэтгүүлчид AIPS картаа гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-02 15:59:22

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/МССХ/-ны гишүүд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо/ОУССХ/-ны 2016-2017 оны гишүүний /AIPS/ үнэмлэхээ гардан авлаа.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо нь анх 1924 онд байгуулагдсан 92 жилийн түүхтэй байгууллага юм. МССХ нь 1990 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус ТББ-д 100 хол давсан спортын сэтгүүлчид нэгдээд байгаа билээ.

Монгол Улсад биеийн тамир, спорт хөгжөөд 90 гаруй жил өнгөрсөн хугацаанд олимп, дэлхий, тивийн аварга, алт, мөнгө, хүрэл медальт олон арван тамирчид төрөн гарч эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулж, Монгол Улсын нэрийг дэлхий нийтэд сурталчилан таниулж байгаа юм. Тэдний алдар цууг ард олондоо хүргэх ариун үүргийг үе үеийн спортын сэтгүүлчид хүргэж, таниулж ирсэн түүхтэй. Мөн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд спортын сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй.

ОУССХ-ны гишүүний үнэмлэх нь олимп, ДАШТ, тивийн АШТ-ээс эхлээд олон улсын тэмцээн уралдааныг хилийн чанадад сурвалжлан монголчууддаа дамжуулан хүргэхэд тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чухал баримт бичиг юм.

Д.Өлзий  

Related news