Хоёрдугаар сарын 03-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-03 08:58:36

09.00 цагт Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд холбогдох төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, мэргэжилтнүүдийн дунд дугуй ширээний хэлэлцүүлгийг Шангри-ла зочид буудалд зохион байгуулна.

10.00 цагт ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулах кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт МҮХАТ-ын нэг давхрын их танхимд болно.

10.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ийн санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах талаар ГТЕГ-ын7 давхрын хурлын мэдээлэл хийнэ.

11.30 цагт Х ТҮЦ продакшиний жүжигчин н.Батзориг олон нийтийн цахим хуудас, Facebook-ээр явсан бичлэгийн талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд залруулга мэдээлэл хийнэ.

11.30 цагт МҮЭ-ийн "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулах ёслолын ажиллагаа МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно.

11.40 цагт “Цахим гарын үсгийн нээлт” -ийн арга хэмжээ Мэдээллийн технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд болно.

12.00 цагт "Хөөрөг, даалин" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд нээгдэнэ.

12.00 цагт Сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын "Түүчээ буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав" номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын төв номын санд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Related news