“Улсын сайн малчин” баасан гарагт тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-03 09:10:25

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө Засгийн газраас "Улсын сайн малчин"-ыг тодруулах үйл ажиллагааг энэ сарын 5-нд буюу баасан гарагт зохион байгуулах болсон талаар ХХААЯ-наас мэдээллээ.

Өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу 18 сая төл мал хүлээн авсан. ХХАА-н сайд Р.Бурмаа “Мал маллах нь гэр бүлийн хамтын хөдөлмөр тул Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгох санал гаргасныг Засгийн газар дэмжиж, тогтоол баталжээ. Тогтоолд "Улсын сайн малчин"-ы өргөмжлөл нь өрхийн тэргүүний нэр дээр байх бөгөөд эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг өгнө" хэмээн заажээ.

“Улсын сайн малчин” тодруулахдаа малынхаа тоо толгойг өсгөснөөс гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулж, ажлын байр бий болгосон, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг байна.

Ч.Ариунболд

Related news