Уран бүтээлч, тамирчдыг 35 сая төгрөгөөр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-03 09:27:56
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын захирамжаар урлаг, соёл, спортоор өндөр амжилт гаргасан 325 иргэнд 35 сая төгрөгийн урамшуулал олголоо.

Үүнд үндэсний шагайн харваач Д.Ганхуяг, А.Эрдэнэ-Отгон, Ч.Ирээдүй нарт “Гарамгай мэргэн” цол олгож, тус бүр нэг сая төгрөгөөр шагнав. Мөн Дэлхийн аварга шалгаруулах Пара-Таеквондогийн тэмцээний хүрэл медальт О.Энхтүвшинзаяа, Ази тивийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Т.Золжаргал нарыг шагналаа. Үүнээс гадна Паурлифтингийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Т.Эрдэнэхүү, н.Үүрцайх, Дэлхийн өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Намуун нарын 12 тамирчинд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Түүнчлэн Олон улсын олимпаид, улсын аварга шалгаруулах тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон 50 уран бүтээлч, тамирчин, сурагчийг алдаршууллаа.  

2013 онд 132 иргэнд 13 сая, 2014 онд 152 иргэнд 15 сая төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгож байсан бол энэ жил 2015 онд өндөр амжилт гаргасан 325 иргэнийг 35 сая төгрөгөөр урамшууллаа.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news