Дүрвэгсдийн урсгал үргэлжилсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-03 13:32:08

ЖЕНЕВ. /NHK/. Европ руу ирэх дүрвэгсэд, цагаачдын урсгал үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сард Газар дундын тэнгисээр 67 мянга гаруй хүн ирсэн байна гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдэв.

Энэ жилийн нэгдүгээр сард Европ руу ирсэн дүрвэгсэд, цагаачдын тоо өнгөрсөн жилийн bfy сарынхаас 13 дахин их байна.

62 мянга гаруй хүн Грект ирсэн нь нийт цагаачдын 90 хувь нь юм гэж Олон улсын цагаачлалын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Жоэл Миллман өчигдөр мэдэгдэв. Тэдний дийлэнх нь Сириэс Туркээр дамжин иржээ.

Нэгдүгээр сард Грек, Турк, Италийн эргийн ойролцоох усанд 360 гаруй хүн амиа алдсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн мөн сарынхаас дөрөв дахин өссөн үзүүлэлт юм гэж Миллман мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, хүүхдүүдийн байдал их эмзэг байгаа бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд амиа алдах нь газар авч байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news