«Лиг-2016» тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 14:11:10

Баян-Өлгий аймгийн БТС-ын Газар, аймгийн Волейболын Холбоо хамтран “Лиг-2016” волейболын насанд хүрэгчдийн тэмцээнийг зохион явууллаа.

 Энэхүү тэмцээнд эрэгтэй есөн, эмэгтэй найман багийн тамирчид тойргоор тоглож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Эрэгтэй  багаас тэргүүн байрыг К.Аманжол ахлагчтай Залуучуудын баг, дэд байрыг А.Альсана ахлагчтай Улаанхус сумын баг, гутгаар байрыг Б.Аргынбек ахлагчтай ХЦ-ийн 0165-р ангийн баг,  Эмэгтэй багаас тэргүүн байрыг П.Мөнхбулган ахлагчтай ХЦ-ийн 0165-р ангийн баг, дэд байрыг Ж.Айгүл ахлагчтай Улаанхус сумын баг, гутгаар байрыг Х.Күлди ахлагчтай Залуучуудын баг шалгарлаа.

Эрэгтэй шилдэг довтлогчоор Н.Мерейхан, шилдэг холбогчоор И.Ахылбек, тэгш тоглогчоор Е.Мунар, шилдэг хамгаалагчаар Ш.Серикжан
Эмэгтэй шилдэг довтлогчоор Т.Бүлдирген, шилдэг холбогчоор Х.Манар, тэгш тоглогчоор П.Мөнхбулган, шилдэг хамгаалагчаар С.Лагыл, өсөх ирээдүйтэй тамирчинаар М.Серикгүл нар шалгарлаа.

Ш.Айзаря

Related news