Борис Немцовын дурсгалд зориулсан бага хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-02-07 10:54:13

Гуравдугаар сарын 1-ний өдөр “Европын төлөө либерал, демократуудын эвсэл”(ALDE) болон “Эрх чөлөөний төлөө Борис Немцовын сан” Москва хотноо 2015 оны 2 дугаар сарын 27 –нд амь үрэгдсэн "ПАРНАС" намын хамтран удирдагчийн  дурсгалд зориулсан бага хурал зохион явуулах гэж байна. 

Чуулганд Европын орнуудын парламентын чуулганы (ПАСЕ) экс тэргүүн Анн Брассер,  “ПАРНАС” , “Яблоко” намуудын тэргүүн нар Михаил Касьянов, Эмилия Слабунова оролцож Борис Немцовын аллагатай холбоотой хэргийн мөрдөх ажиллагааны явцыг хэлэлцэн ярилцана. ПАСЕ-гийн мониторингийн хорооны тэргүүн Штефан Шеннах өчигдөр “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа, ойрын үед ПАСЕ Борис Немцовын хэргээр тусгайлан илтгэгч томилохыг үгүйсгэхгүй гэлээ.

“Орос улсад Европын үнэт зүйлсүүдийг бэхжүүлэхдээ” нэртэй Борис Немцовын дурсгалд зориулсан бага хурлыг Европарламент дахь  “ALDE” бүлгийн тэргүүн Ги Верхофстадт нээж үг хэлнэ. Тэрээр  арга хэмжээнд оролцогчид Европын Холбоо болон  Орос улсын хамтын ажиллагааг хэрхэн зузаатгах хийгээд Орос улсад Европын үнэт зүйлсүүдийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэнэ гэжээ. Европарламентын өөр нэгэн оролцогчийн яриагаар, бага хурал Орос улсын гадаад бодлогын өнөөгийн байдлыг хэлэлцэнэ гэжээ. Брюссельд Оросын “ПАРНАС” намын тэргүүн Михаил Касьянов , түүний орлогч Владимир Кара-Мурза (бага)  болон “Яблоко” намын тэргүүн Эмилия Слабуноваын, “Демвыбор” намын тэргүүн асан Владимир Милов болоод оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальный, ЮКОС-ын тэргүүн асан Михаил Ходорковский нар дүрс бичлэгээр холбогдох ажээ. Мөн ПАСЕ-гийн  тэргүүн асан Анн Брассер үг хэлэхээр төлөвлөөд байгаа юм.

Москва хот.А.Огторгуймаа.

Related news