“Нэгдсэн Орос” намын XV их хурал эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-07 10:56:25

Баасан гаригт Москвагийн ВДНХ-гийн /Улс ардын аж ахуйн үзэсгэлэн/ 75 –р павильонд “Нэгдсэн Орос” намын XV их хурал эхлэв. Арга хэмжээнд тус улсын бүс нутаг бүрээс төлөөлөгчид оролцож байна.

Их хурлын гол сэдэв удахгүй болох Холбооны улсын хэмжээний  намын урьдчилсан санал хураалтын ажилд  бэлтгэн, улмаар 7 дахь удаагийн Төрийн  думын  депутатад нэр дэвшигчийг сонгох асуудал байх юм.

Чуулганы эхний өдөр нийт 10 сэдвээр хэлэлцүүлэг явуулсан нь амжилттай болж өнгөрлөө. Үүнд: “Урьдчилсан санал хураалт явуулах тухай   хэлэлцүүлэг”, “Эрүүл мэнд”, “Боловсрол ба шинжлэх ухаан”, “Төсвийн ба татварын бодлого”, “Аж үйлдвэрийн бодлого”, “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх ба орон нутагт нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлого”; “Эдийн засгийн бодлого, бизнесийн санаачилгуудын дэмжлэг”, “Тээврийн  дэд бүтцийн хөгжил” ба “Орос сэтгэлгээ, соёл  ба  шашны талаар харилцан яриа “сэдвүүд юм.

Мэтгэлцээнд оролцогчид чиглэлүүдийн хүндрэлтэй талуудыг хэлэлцэн ярилцаж,  хамгийн   тулгамдсан асуудлуудаар санал боловсруулж буй юм.     

Их хурал хоёр хоног үргэлжлэх бөгөөд хоёр дахь өдрийн хуралдаанд тус намын тэргүүн Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев оролцож үг хэлэх юм. 

Москва хот. А.Огторгуймаа 

Related news