Улсын тэргүүний тариаланчаар хоёр хүн тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 10:05:48

Монгол улсын хэмжээнд улирагч 2015 онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тодруулжээ.

Мөн 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан байна.

Улсын тэргүүний тариаланчаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ногоочин Чогжирийн Уранбилэг, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ногоочин Нямбуугийн Бямбаа нар шалгарчээ.

Б.Мөнхзул

 

Related news