Бөхийн өргөөний гадна урт дараалал үүсээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-08 10:15:25

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг үзэхийг хүссэн иргэд урд шөнө Бөхийн өргөөний гадна дараалал үүсгэж хоносон байна.

Нэг сая хол давсан хүн амтай нийслэл хотод дор хаяж 5000 хүний суудалтай Бөхийн өргөө шаардлагатай болсныг харуулж байна. Энэ жилийн Сар шинийн бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх уран мэхээ уралдуулан, хүчийг үзэн барилдах бөгөөд өнөөдөр өдрийн 14 цагаас эхэлнэ.

Монгол бөхийн өргөөнд болох тус барилдааны үзэгчийн тасалбар 20.000, 25.000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өглөөний 09 цагийн байдлаар тасалбар авах хүмүүсийн урт дараалал үүсээд  байна.

Д.Өлзий

Related news