Орхон аймгийн долоо дахь “Улсын Сайн малчин” –аар С.Магсар тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-08 10:51:26
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Бүтлийн ундарга”, “Орхон тариа” ХХК  “Улсын Тэргүүний тариаланч хамт олон”, Баян-Өндөр сумын тариаланч Б.Оюун, Жаргалант сумын тариаланч Д.Батболд нар “Улсын Тэргүүний тариаланч”, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин С.Магсар “Улсын Сайн малчин” –аар тодорлоо.

С.Магсар нь Орхон аймгийн долоо дахь “Улсын сайн малчин”-аар шалгарч байна. Уг шагналыг шинэ үйлдэр угсаа, малын ашиг шимийг нэмэгдүүлсэн,  ажлын байр, шинэ технологи нэвтрүүлсэн байдлыг  харгалзан олгодог юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news