ИЗНН-ЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХОРООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАВ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-02-08 21:27:33

ИЗНН-ын Шинэчлэлийн хороо байгуулж энэ оны Хоёрдугаар сарын 8-нд анхдугаар зөвлөгөөнөө хийсэн билээ. Тус хорооноос намн удирдлагад шаардлага хүргүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

Тус шаардлагад

1.Хоёрдугаар сарын 5-ны өдөр ИЗНН-ын дарга  С.Оюун, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нар АН-тай санамж бичиг байгуулсан бөгөөд энэ үйлдэл нь ИЗНН-ын дүрмийг ноцтой зөрчсөн төдийгүй 16 жилийн турш итгэл үнэмшилдээ тууштай, үнэнч байсан олон зуун гишүүд дэмжигчдийнхээ урмыг хугалсан хэрэг болсон тул Санамж бичгийг хүчингүйд тооцох, 

2.Бидний дэмжин оролцсон 2009, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш Ардчилсан намын зүгээс манай  намтай хэд хэдэн гэрээ байгуулан улс төрийн олон амлалт өгсөн боловч түүнийгээ удаа дараа зөрчсөн тул тэдний худал хуурмаг амлалтад автахгүй байхыг нийт гишүүддээ уриалах, 

3.ИЗНН-ынудирдлага намын дүрмээ зөрчиж, намынхаа эв нэгдэл, итгэл үнэмшлийн эсрэг ажилласан учир огцрох шаардлага хүргүүлж байна гэж гарын үсгээ зуржээ.

 

Related news