Орос улсад хүнсний сертификат гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 21:49:35

Орос улсын Худалдаа, аж үйлдвэрийн  яам нэмэлт хоолны тусгай хөтөлбөр боловсруулж засгийн газартаа илгээжээ.

Энэ нь гачигдалтай иргэдэд эх орны хүнсний бүтээгдэхүүн авах боломжтой сертификатыг  улсын  татаасаар  олгож байх хөтөлбөр юм.

Гачигдалтай иргэдийг дэмжих  энэхүү хөтөлбөр  нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахтай холбоотой  аж үйлдвэр, хөдөө аж ахуй болон  худалдааг дэмжих төрийн томоохон төлөвлөгөөний  хэсэг нь юм- гэж  Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд ба  Төрийн нарийн бичгийн дарга  Виктор Евтухов “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа уламжилжээ.

Москва хот А.Огторгуймаа

 

Related news