Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 22:54:22

Өмнөговь аймгийн хэмжээнд 2016 он гарснаас хойш халдварт өвчиний 100 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 80 хувь нь амьсгалын замаар дамжин халдварладаг өвчин байгаа ажээ.

Халдварт өвчин дотроо тууралтат өвчин буюу салхин цэцэг, улаан бурхан зонхилж байна. Мөн А хүрээний томуугийн вирус нэлээн элбэг байгаа бөгөөд томуугийн халдвар авсан иргэд өвчлөл нь хүндэрч ирж байгааг аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төвөөс мэдээлж байна.

2016 он гарснаас хойш нэг хүүхэнд, насанд хүрсэн нэг хүн уушигны хатгалгаа хүндэрсний улмаас нас барсан байна. Тиймээс нийт иргэддээ сар шинийн баярын өдрүүдэд амьсгалын замын өвчиллөөс сэргийлэхийг аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төвөөс онцгой анхаарууллаа.

Д.Мишигсүрэн

Related news