Дорнодоос улсын сайн малчин дөрөв, тариаланч нэг тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 23:01:50

Дорнод аймгаас энэ жил Улсын сайн малчин 4, тэргүүний тариаланч нэг тодорлоо.

Баянтүмэн сумын 4 дүгээр багийн Сайнчгуайн Сүхбаатар, Гурванзагал сумын 2 дугаар багийн Доржготовын Батбаяр, Дашбалбар сумын 2 дугаар багийн Сундуйн Батцэрэн, Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн Равдангийн Бадамрагчаа нар “Улсын сайн малчин”-аар тодорсон бол Дорнод аймгийн Халхгол сумын “Дорнод гурил” ХХК-ийн механикжуулагч Бавгагийн Пүрэвсүрэн Улсын тэргүүний тариаланч болсон байна.

Дээрх шагналыг ХХАА-н сайд Р.Бурмаа, Хууль зүйн сайд Н.Дорлигжав нар малчны хотонд ирж гардуулах юм. Энэ жилээс эхлэн “Сайн малчин”-ы энгэрийн тэмдгээр гэр бүлийн эхнэр, нөхөр хоёуланг шагнадаг болж байгаа гэнэ.


Б.Туяа

Related news