Хөдөлмөрийн гэрээ хийлгүй ажиллуулах явдал арилахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 21:40:49

«Хямдхан ажиллах хүч»-ний хөдөлмөрийг ашиглах явдал Баян-Өлгий аймагт арилахгүй байна.

Хүний эрхийн үндэсний комиссын тус аймаг дахь ажилтан Х.Уранчимэгийн ярьж байгаагаар өнгөрсөн бүтэн хагас жилийн хугацаанд энэ салбар байгууллагад гурван зуу гаруй захидал, мэдээлэл, тавь орчим гомдол иргэдээс ирсэний наян хувь нь хөдөлмөрийн маргаан, үлдсэн хувь нь гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой маргаан юм байна.

Тэрбээр, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажиллагсдыг авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ хийдэггүй. Гэрээ хийхийг шаардахад хүрвэл ажлын байр эс хүрэлцдэгийг далимдуулан ажиллуулахаас татгалздаг.  Тиймээс амьжиргаанаасаа салахаас айсан ядуу хүмүүс ялимгүй бага цалин авч аргагүйн эрхэнд ажилласаар байдаг. Эдгээр зөрчлийг зохицуулах, гэр бүлийн маргааны асуудлыг нь хуулийн байгууллагад шилжүүлэн зуучлах ажил хийж байна гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

Related news