Зарим сумдад түргэний тэрэгний хүрэлцээ муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 22:58:42

Өвөрхангай аймгийн хэмжээнд эмнэлгийн түргэн тусламжийн автомашин 37 байна. Үүнээс  БОЭТ 12, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг 12, бусад сум, өрхийн төвүүд тус бүр 1-2 автомашинтайгаар түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Аймгийн ЭМГ-аас ЭМСЯ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудыг салбарын хэмжээнд жил бүр шат дараатайгаар түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл хийх ажлыг зохион байгуулдаг бөгөөд 2015 онд түргэн тусламжийн 3 автомашиныг нийлүүлж, хөдөөгийн багийн 2  эмчийг мотоциклоор хангажээ.

Энэ жилийн хувьд Зүүнбаян-Улаан, Сант, Богд сумын эрүүл мэндийн төвийн автомашины гүйлтийн норм дууссан,Бат-Өлзий, Уянга, Хужирт зэрэг сумдуудад хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас нэг автомашинаар хөдөөгийн хүн амд үйлчлэхэд хүртээмж муутай байгаа зэрэг тулгамдсан асуудал гараад байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news