Цаг агаар дулаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-12 10:03:06

Гал бичин жилийг Баян-Өлгийнхэн сэтгэл өөдрөг хүлээн авлаа. Энэ өдөр хүйтний эрч бууран хаврын урин салхиар цас халцран газар харлаж эхэлсэн нь зудын аюул зайлахын шинж гэмээр.

УИХ-ын гишүүн А.Бакейн нутаг нэгтнүүддээ илгээсэн захидалд тус аймагт Цэнгэл суманд шинэ сум төсөл амжилттай хэрэгжин, Улаанхус, Дэлүүн сум нэгдсэн халаалтанд холбогдсон зэрэг бүтээн байгуулалтын багагүй ажил хийгдсэнийг онцлон тэмдэглэв.

Аймгийн ИТХ-ындарга Б.Лазатхан орон нутгийн радиогоор хэлсэн үгэндээ хонин жил тус аймагт 2800 орчим хүүхэд мэндэлж, малын тоо толгой таван төрлөөр өсч хоер сая гарч, төсвийн орлого 8-9 хувиар давж биелэгдэн, аж үйлдвэрийн 9,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрсэнийг тэмдэглээд, бичин жилд улам их амжилтанд хүрэхийг ерөөв. Тус аймгаас улс аймгийн аварга сайчуудын тоо жил жилийнхээс олноор төрөв. Тэдний шагналыг энэ баярын үеэр гардуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр саяхан томилогдсон Х.Ержан Улаанхус сумынхандаа очиж золгон шагналыг биерээ гардуулав. МУГБ В.Суранхүү нийтэд дэвшүүлсэн мэндчилгээндээ Цагааннуур тосгон дахь тахилгын толгой дээр хандивын хөрөнгө гучин сая төгрөгөөр суварга босгож байгаагаа, урианхай зон олны нийгмийн хөгжлийн холбооны тэргүүн Т.Батсүхээс Ч.Дамчаа агсаны урианхай ардын түүхийн тухай номыг хэвлүүлэн гаргаснаа мэдэгдэв. 

Ш.Айзаря

Related news