ЖАЙКА-гийн төслийн багийнхантай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-02-16 13:28:58

 ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ЖАЙКА /Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Абэ Масанори болон төслийн багийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл авч, цаашид үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Энэ үеэр төслийн хамт олон төслийг үр дүнтэй явуулахад өөрсдийн зүгээс хичээн ажиллахаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд шийдвэрлэх асуудлуудаа танилцууллаа.

ЭМСЯ 2014 оны гуравдугаар сараас хойш ЖАЙКА-тай Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Ж.Болор

Related news