Мах экспортлох хүсэлт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-16 16:26:52

Дорноговь аймгийн Засаг даргын орлогчоос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хандаж хилээр мах экспортлох хүсэлт тавилаа.

Учир  нь тус аймгийн Хатанбулаг сум дахь байнгын ажиллагаатай Хангийн боомтоор мах экспортлох хүсэлтийг орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид  байнга тавьдаг  хэдий ч одоогийн үйлчилж буй хууль дүрмээр мах хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг аж.

Хэрэв Хангийн боомтоор мах экспортлох боломжийг нээвэл малын гаралтай түүхий эдийг гадаад дотоодын зах зээлд нийлүүлж орон нутгийн ард иргэд, бизнес эрхлэгчдийн бодит орлого нэмэгдэн улмаар хууль бусаар малын мах, дайвар бүтээгдэхүүн хилээр гаргах байдал үгүй болно хэмээн албаныхан тооцоолжээ.    

Х.Эрдэнэбулган

Related news