Цэргийн хүчин чадлаар Монгол 86-д жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-16 16:38:56

БИШКЕК. /CA-NEWS/. Цэргийн хүчин чадлын жагсаалтад Монгол Улс 86 дугаарт орсон байна. Уг жагсаалт нийтдээ 126 орныг багтаажээ.

Цэргийн хүчин чадлын олон улсын индекс нь /Global Firepower Index/ дэлхийн улс орнуудын цэргийн хүчин чадлыг цэргийн төсөв, цэргийн тоо, танк, нисэх онгоц, шумбагч онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тооноос хамаарсан нэгдсэн үзүүлэлтээр дүгнэдэг жагсаалт юм.

Уг жагсаалтын сүүлийг Мали, Мозамбик болон Сомали улс мушгисан бол АНУ, ОХУ, Хятад улс тэргүүлжээ.

Төв Азийн орнуудаас Казахстаны арми 66-д, Узбекистан 54-д, Киргиз 78-д, Тажикистан 81-д, Туркменистан 90-д жагссан байна.

Сүүлийн үед Монгол Улс хуурай замын цэргийнхээ чадавхийг нэмэгдүүлж, бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах болсон гэж тайланд тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

 

Related news