Арсений Яценюк суудалдаа үлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-17 09:07:47

КИЕВ. /ВВС/. Украины парламент Ерөнхий сайд Арсений Яценюкийг огцруулах санал хураалтыг явуулсан боловч санал дэмжигдээгүй байна. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко түүнээс суудлаасаа огцрохыг хүсчээ.

Шинэчлэлийн үйл явцыг удаашруулсан болон авлигын хэрэгт сэжиглэгдсэн зэргээр Арсений Яценюкийг буруушаасан байна.

Ерөнхий сайд Арсений Яценюк эвслийн дэмжлэг болон улсын итгэлийг алдсан гэж Петр Порошенко өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Украины эдийн засаг хүнд байдалд ороод байгаа энэ үед Яценюк олон нийтийн дэмжлэгийг алдсан байна. Парламентын 339 гишүүний 226 нь уг саналыг дэмжсэн тохиолдолд Арсений Яценюк огцрох байсан боловч гишүүдийн 194 нь саналыг дэмжсэн байна.

Ингэснээр Украины Засгийн газар дараагийн парламентын сонгууль буюу ирэх есдүгээр сар хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон байна.

Д.Нямтулга

 

Related news