Монголын 3 хөлбөмбөгчин Өвөрмонголын багт тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-17 10:13:01

Монгол Улсын хөл бөмбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид  ӨМӨЗО-ны Шилийн гол хотын багт нэг жилийн хугацаатай тоглохоор гэрээ байгуулжээ.

“Сэлэнгэ пресс” клубын тамирчин, Монголын анхны легионер хөлбөмбөгч А.Мөрөн, “Улаанбаатарын Унаганууд”-ын Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал нар тус багт орж тоглохоор болжээ. Тэд өнөөдөр ӨМӨЗО-ыг зорих бөгөөд пүрэв гарагт буюу энэ сарын 18-нд анхны тэмцээндээ ур чадвараа сорих юм.

Д.Өлзий

Related news