Л.Болд ХЭҮК-д зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-17 10:25:47

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд өчигдөр Хүний эрхийн Үндэсний Комисст зочиллоо.

Уулзалтын үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж комиссын үйл ажиллагаа хийгээд хүний эрхийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцов.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд "Өнгөрсөн 15 жилийн хугацаанд гаргасан амжилт, туршлага, хүний эрхийг хамгаалахын төлөө хийсэн түүхэнд тулгуурлан дараагийн 15 жилд Монгол Улс хүний эрхийг дээд зэргээр хангаж, хамгаалдаг улс болон хөгжих учиртай. Ийм байлгахын төлөө миний бие чин сэтгэлээсээ ажиллах болно” гэв.

Related news