“Хөгжлийн хөтөлбөр нам”-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-17 10:45:22

Улсын Дээд шүүх ᠎“Хөгжлийн хөтөлбөр нам”-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт болон намын лого, намын дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг энэ сарын 15-нд хянан хэлэлцжээ.

Тус шүүхээс Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, “Хөгжлийн хөтөлбөр нам”-ын даргаар О.Заяаг сонгосныг болон намын лого, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна.

Н.Туяа

Related news