ЗГХЭГ-т ямар ч бичиг ирээгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-17 12:17:07

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ашиг сонирхлыг зөрчилтэй гэж АТГ дүгнэсэн гэх мэдээлэл гараад байгааг ЗГХЭГ-аас тодрууллаа. 

АТГ-аас Шадар сайдад томилогдохоор нэр дэвшсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянаж, дүгнэлтийг ЗГХЭГ-т өчигдөр хүргүүлсэн гэж өөрийн цахим хуудастаа албан ёсоор мэдээлсэн. Харин энэ дүгнэлт хэрхэн гарсан талаар ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгоос тодруулахад "Одоогийн байдлаар ЗГХЭГ-т АТГ-аас ямар ч бичиг ирээгүй байна. Тиймээс ямар дүгнэлт гарсныг мэдэх боломжгүй" гэлээ. 

Н.Туяа

Related news