Нэг жүжгийн үнээр 3 жүжиг үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-17 13:43:44

УДЭТ-ын уран бүтээлчид ирэх сард болох Олон улсын театрын өдөрт зориулан “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийг тус театрын тайзнаа тоглох гэж байна.

Сонгодог жүжгийн өдрүүдээр нэг жүжиг үзэх тасалбарын үнээр гурав, хоёр жүжгийн үндсэн үнээр таван жүжиг үзэх боломжтой.

Энэ өдрүүдэд У.Шекспир "Гамлет", Софокл "Эдип", Г.Ибсен "Нора”, У.Шекспир "Ромео Жульетта", В.Хюго "Парисын Дарь Эхийн Сүм" сонгодог жүжиг, М.Сервантис "Кихот ноён" зэрэг сонгодог жүжиг үзэгчдийн хүртээл болох юм.

Жүжгийн хуваарь болон тасалбарын үнийг энэ сарын сүүлээр зарлах аж.

Ж.Болор

Related news