Жүдочид Германыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-17 17:01:09

Рио де Жанейрогийн 31 дүгээр зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох жүдо бөхийн Гран при тэмцээн энэ сарын 19-21-нд Германы Дюссельдорф хотноо болно.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн сүүлийн хэсэг өнөөдөр эх орноосоо Европыг зорилоо. Тэд Парист хамтарсан бэлтгэл хийсэн баг тамирчидтай Дюссельдорф хотод нэгдэн тэмцээнд хүчээ сорих юм. Германд нийт 90 орны эрэгтэй 378, эмэгтэй 234, нийт 612 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Харин манай улсаас 22 бөх оролцохоор болжээ. Манай баг тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Одвоогийн Балжинням болон гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа нар удирдаж ажиллана.

Д.Өлзий

Related news