Энэ онд агнах ан амьтны хуваарийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 17:58:34

Энэ онд тусгай зөвшөөрлөөр агнах ан амьтны тоог яамнаас ирсэн хуваарийн дагуу буга 24, аргаль хонь , зэрлэг гахай тус бүр  ес, бор гөрөөс зургаа, загас 100 толгой хэмээн тогтов.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 12 дугаар тогтоолд ан  амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувийг тухайн бүс нутгийн менежментийг сайжруулахад зарцуулахыг дурьдаад, ангийн бүс бүхий дөрвөн  сумаас хуулиас гадуур ан хийвэл буруутай этгээдээр хохирлыг төлүүлж, хууль, хяналтын байгууллагад хандах аж.

БОАЖГ-ын дарга Ж.Батцэнгэлийн хэлснээр өнгөрсөн жил Угтаалцайдам сумаас гурван буга хуулиас гадуур агнасан ч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Related news