Тэшүүрчин Б.Сумъяа залуучуудын өвлийн олимпийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-18 10:32:42

Норвегийн Лиллехаммер хотноо болж байгаа залуучуудын өвлийн II олимпийн наадмын олон улсын хамтын багийн төрөлд тэшүүрчин Б.Сумъяа алтан медаль хүртэж Монголын тамирчдаас өвлийн олимпийн анхны медальтнаар тодорлоо.

Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцож байгаа юм. Өнөөдөр болсон гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медалийн эзэн болж монгол түмнээ баярлууллаа. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон байна. Ийнхүү Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа олимпийн аваргатай болж түүхэнд бичигдлээ. Энэ төрлийн мөнгө, хүрэл медалийг БАГ-9 (Нидерланд, Польш, АНУ, Казахстан), БАГ-10(Итали, Румын, Герман, Норвеги)-ийн тамирчид хүртсэн байна.

Д.Өлзий

Related news