ЭЕШ-д Төв аймгаас 1200 орчим сурагч хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 11:05:39

Энэ сарын 15-аас дөрөвдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх ЭЕШ-ын бүртгэлд Төв аймгаас өдрийн 944, эчнээ 48, дүйцсэн 187, өмнө оны 70 орчим нийт 1200-аад хүүхэд бүртгүүлэх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу  2015 оноос их дээд сургуульд элсэн сурах хүмүүс Монгол хэл, бичгийн шалгалтанд заавал хамрагддаг болж, өнгөрсөн оны 3 сард болсон тус шалгалтад Төв аймгаас 338 хүүхэд  хамрагдсанаас 305 нь тэнцэж байжээ.

Энэ оны хувьд ЭЕШ авах хугацааг БСШЯ-аас ирүүлээгүй байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news