81 настай эмээ хулгайч нарыг барив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-02-19 14:56:40

МАУНТ-ПОКОНО. /AP/. АНУ-ын Пеннсилвани муж улсын иргэн, 81 настай эмгэн түрийвчийг нь хулгайлсан хоёр хулгайчийг машинаараа хөөж, мөргөн, тэднийг баривчлахад цагдаа нарт тусалсан байна.

Маунт Поконо бүс нутгийн Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, 81 настай эмээ хоёр хулгайчийн араас машинтайгаа хөөж, тэднийг мөргөсөн боловч хулгайч нар зугтжээ. Гэвч тэдний мөргүүлсэн машиныг цагдаа нар хүнсний дэлгүүрийн зогсоолоос олж, хулгайн гэмт хэрэг үйлдсэн 33, 30 настай хоёр этгээдийг баривчилсан байна.

Эмээ эмийн санд бэлэн мөнгөтэй явж байсан нь хулгайч нарын нүдэнд өртөж, дээрэмдүүлсэн байна гэж Цагдаагийн газар мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news