Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг ажлаас нь чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-19 16:23:49

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээд 79.5 хувийн саналаар дэмжлээ.

Ингэснээр УИХ цэцийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Үүгээр чуулганы үдээс хойшхи хуралдаан завсарласан юм.

Одоо Хууль зүй, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах товтой. Тухайлбал, олны анхаарлыг ихээхэн татаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Б.Туул

Related news