Хүүхдийн уран бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлийн дээжийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-19 16:46:45

Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУЯ-наас  жил бүр Хүүхдийн уран бүтээлийн уралдааныг зарладаг уламжлалтай.

2015 онд Хүүхдийн уран бүтээлийн IX уралдааныг “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд зарлан явууллаа. Уралдаанд 8 уран бүтээлчийн 12 бүтээл ирүүлснээс шалгарсан бүтээлийн дээжийг өнөөдөр цэцэрлэг сургуулиудад гардуулав.

Тус уралдааныг телевизийн уран сайхны нэвтрүүлэг, хүүхдийн дууны цомог бүтээх гэсэн төрлөөр явуулсан юм. Уралдаанд хүүхдийн дууны цомог бүтээх 3 уран бүтээлчийн төсөл, телевизийн 2 төсөл тус тус шалгарлаа.

Телевизийн уран сайхны цуврал нэвтрүүлэгт шалгарсан ТВ-ийн уран бүтээлээр Соён гэгээрүүлэгч ТВ-ийн “Хөх толбо” 20 цуврал, ТВ-9 телевизийн “Хүүхэд гэрэлт ирээдүй” 20 цуврал, Хүүхдийн дууны цомогт шалгарсан уран бүтээлээр “Бяцхан зүрх дуулж байна” ТББ-ын “Бяцхан зүрх дуулж байна” цомог, “Марчаахай”  ХХК-ийн “Мэдэмхий марчаахай” цомог, Хүүхдийн ордны багш С.Алтан-Уяагийн  “Аа гоё оо гоё” дууны цомог тус тус шалгарчээ.

2016 оны Хүүхдийн уран бүтээлийн уралдааныг “Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдэлье” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар зарлалаа. Төслийг ирэх сарын 14-18-нд хүлээн авах юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news