Хүүхдийн номын өргөөг “Номжуулах” аян үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-19 16:54:06

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, UBS телевизтэй хамтран зохион байгуулж буй Хүүхдийн номын өргөөг “Номжуулах ” аян үргэлжилж байна.

Уг аяны хоёр дахь ээлжийн 100 гаруй номыг Хүүхдийн номын өргөөнд хүлээлгэн өглөө. Энэ удаагийн аянд “Жигүүр” компани, UBS телевизийн хамт олон, орчуулагч редактор Н.Амарзаяа, Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл, “Хүсэл сэтгэлийн жигүүр” ТББ, япон судлаач Д.Төмөрбаатар нар уран бүтээлийн дээжээс өргөн барьсан бол өөрсдийн санаачилгаар “Авидын орон” ТББ, иргэн П.Отгонбаяр, Б.Даариймаа, К.Ингрид нар хүрэлцэн ирж номоо хандивлалаа.

Мөн хөгжмийн зохиолч С.Батболд “Уярлын долоон эгшиг” хүүхдийн 100 дууны номоо Хүүхдийн номын өргөө, дүүргийн ЕБС, цэцэрлэгүүдэд бэлэглэв. Түүнчлэн тус дүүргийн иргэн Т.Энхтөр хань, үр хүүхдийн хамт 500 ширхэг номыг хүлээлгэн өгсөн юм.

Ж.Болор

Related news