Дархан сумын нутаг дэвсгэрт сонгуулийн 31 хэсгийн хороо байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-20 00:28:56

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж сонгуулийн хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь заалтыг үндэслэж  Монгол улсын Их хурал, аймгийн ИТХ-ын сонгуулийн хэсгүүдийг Дархан сумын нутаг дэвсгэрт 31 хэсэгтэйгээр байгуулахаар болж тогтоол гаргалаа.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулна гэж заасны дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт сонгуулийн хэсгийн хороог хүн амын тоотой харьцуулж хувиарласан нь энэ юм.

                               Б.Норовсамбуу

Related news