Аэробикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-20 10:53:33

2016 оны Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн Аэробик гимнастикийн тэмцээн Баруун урт хотод амжилттай явагдаж өндөрлөллөө.

Тус тэмцээн Сүхбаатар аймагт 2 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ. Тэмцээнд оролцогсодын тоо өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгджээ. Энэ нь аэробик гимнастикийн хөгжил хэр байгааг, нөгөө талаараа энэ төрлөөр хичээллэх сурагчдын сонирхол нэмэгдсэн байгаатай холбоотойг зохион байгуулагчид хэллээ.

Уг тэмцээнд 6-н байгууллагын 45-н тамирчин өрсөлдөж багийн дүнгээр тэргүүн байрыг БТСГ, дэд байрыг 2-р бүрэн дунд сургууль, 3-р байрыг 1-р БДС-ийн баг тамирчид эзэллээ. Тэмцээнд Сүхбаатар аймгийн 12 сумдаас зөвхөн  Сүхбаатар сумын баг тамирчид ирж оролцсон нь ихээхэн онцлог байлаа.

Тэмцээн 3 насны ангилал, 6 төрлөөр зохион байгуулагдсан юм.

Т. Одончимэг

 

Related news