Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-20 11:04:11

Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь цасан бүрхүүлтэй байгаагийн улмаас аймгийн Онцгой байдлын газраас 2-р сарын 17-нд уриалга гаргасан байна.

Хаваржилт хүндэрч болзошгүй сумдын иргэдэд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа эрсдэл багатай авч үлдэхэд нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд аж ахуй нэгжийг тусламжийн гараа сунгахыг уриалсан байна. 

Баяндалай, Булган, Сэврэй, Манлай, Мандал-Овоо, Ханхонгор, Хүрмэн сумдын нийт нутаг, Гурвантэс сумын Тост, Гоёот баг, Цогт-Овоо сумын Бор тээг баг, Номгон сумын Төхөм, Хармагтай, Эмгэнбулаг, Баян-Овоо сумын Налих, Могой багийн нутгаар цас их орж шуурсны улмаас зарим даваа хаагдаж цаашид нэмж цас орвол хаваржилт хүндрэх нөхцөл бүрдээд байгаа юм. Аймгийн 30 баг нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд цас ихтэй газар 12 сумын 1142 малчин өрхийн 484,1 мянган толгой мал, малчины суурьт бага насны хүүхэд 307, жирэмсэн эх 43, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 101, нэн ядуу өрх 46 тус тус байна. Мөн сумын засаг дарга нарын аюулгүй нөөцийн өвс нэлээд багассан цаг хүндэрч байгаа Хүрмэн, Ханхонгор, Баян-Овоо, Номгон сумдад тэжээлийн нөөцгүй болоод байна.

Хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа дээрх сумдад  онцгой комссоос холбогдох арга хэмжээг авч байгаа юм.   

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Related news