Шар өнгийн жолоочийн үнэмлэхтэй бол солиулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-02-20 13:29:17

2006 оноос өмнө нь олгож байсан тээврийн хэрэгсэл жолоодох шар үнэмлэхийг хүчингүйд тооцож, шинэ үнэмлэх сэргээн олгож байна.

Жолооч нар ЦЕГ-ын Лизенцийн төвд хандсанаар хуучин үнэмлэхээ сэргээн шинэ үнэмлэх авах юм.

Одоогийн байдлаар хуучин үнэмлэхтэй гэсэн шалтгаанаар ЗЦГ-аас торгох үндэслэл байхгүй, харин хуучин үнэмлэхийг заавал солиулах шаардлага тавин ажиллаж байгаа гэж холбогдох албанаас мэдээллээ.

Автотээврийн хэрэгсэл жолоодогчид шар үнэмлэхээ солиулахдаа ЦЕГ-ын Лицензийн төвийн Төрийн сан банкны 900012408 дансанд 12500 төгрөг тушаасан баримтыг иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгал, шар үнэмлэхийг хуулбарын хамтаар Лицензийн төвд өөрийн биеэр авчрах юм байна.

Ж.Болор

 

 

Related news