Малын хорогдол 8000 орчим болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-20 14:50:19

Дорноговь аймгийн хэмжээнд малын хорогдол 8000 орчим болсон талаар аймгийн ХХАА-н газраас мэдээллээ.

Тус аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ сумын нутагт өвөлжилт хүндрээд буй юм.  Аймгийн өвс тэжээлийн нөөцөөс нэг боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцож  нэг малчин өрхөд 10 ширхэг боодол өвс худалдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар өвс тэжээлийн нөөцөд 70 орчим тонн өвс үлджээ.

Харин улсын өвс тэжээлийн нөөцөөс Засгийн  газрын шийдвэрээр  зудтай таван суманд 200 орчим тонн өвс үнэгүй олгосон байна.Малын хорогдлын мэдээнээс үзэхэд ямаа хамгийн ихээр, дараа нь үхэр, адуу хорогдож буй бол тэмээ хамгийн тэсвэртэй амьтан аж.

Х.Эрдэнэбулган

Related news