"Нийгмийн үйлчилгээг-Танд" аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-20 23:03:17

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар өрнөсөн "Нийгмийн үйлчилгээг-Танд" аянд Дархан хот дах Монгол-Туркийн хамтарсан 21 дүгээр сургуулийн сурагчид нэгдлээ.

Тус сургуулийн сурагчид Дархан сумын 15 багийн зорилтот бүлгийн 100 гаруй иргэдэд өөрсдийн цуглуулсан хүнсний бүтээгдэхүүнийг сэтгэлийн бэлэг болгож өглөө. Мөн аяны хүрээнд тус аймгийн аж ахуйн нэгж, боловсрол, соёлын,  төрийн бус байгууллагууд үргэлжлүүлж байна. Тухайлбал аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Улаан Загалмайн хорооны хамт олон Орхон сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнс, хувцас хэрэглэлийн тусламж үзүүлж эрүүл мэндийн анхан шатны үзлэг тусламж үйлчилгээ үзүүллээ.

                                            Б.Норовсамбуу

Related news