Баянхонгорт төрөлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 10:39:21

Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо тодорхой хувиар нэмэгджээ. Нийт төрсөн эхийн 80 гаруй хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт бусад нь сумын эмнэлэгт төрсөн байна.

Мөн сүүлийн 3 жил дараалан нялхсын эндэгдлийн түвшин буурч, халдварт А гепатитын тохиолдол сүүлийн 2 жилд бүртгэгдээгүй байна. Харин бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсантай холбоотой сүүлийн үед бүртгэгдсэн нийт халдварт өвчний дотор БЗДХ-ийн хувь ихэссэн дүнтэй гарчээ.

Осол гэмтлийн өвчлөл 10.000 хүн амд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс 4 дахин илүү өртөж, бүртгэгдсэн осол гэмтэлд 10-49 насны хүн ам дийлэнх нь өртөж байна. Хорт хавдрын эрт үедээ оношлогдсон хавдрын хувь 30.9 хувь болж өссөн бөгөөд хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд элэгний хорт хавдар орж байгаа аж.

Б.Мөнхзул

Related news