Өвөрхангайн 2 дугаар сургууль олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:36:57

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн сурагчдын суралцах, авъяас чадвараа хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлсэн орчин үеийн урлагийн заал, олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй болж, энэ сарын 19-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа хийлээ.

Тус сургуульд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн Койка олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн Ким Жин Сон бага ангийн сурагчдад математикийн хичээлийн боловсрол олгохоор ажиллаж байна.

Койка олон улсын байгууллагтай хамтран ажиллах үйл ажиллагааны сайн дурын мэргэжилтнээр дамжуулан сургуулийг төрөлжсөн хөгжмийн зэмсэгтэй болгож концертын танхимыг сайжруулах 39 сая төгрөгийн төслийг өнгөрөгч оны 11-р сараас эхлэн хэрэгжүүлсэн юм. Төсөл хэрэгжсэнээр үр дүнгээ өгч дээрх нөхцөл бүрдэн ийн нээлтээ хийжээ.

Арга хэмжээний үеэр сургуулийн хамт олны зүгээс Койка олон улсын байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлэн үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулснаас гадна тус сургуульд ажиллаж байгаа Ким Жин Сон мэргэжилтэнд аймгийн БСГ-аас “Хүндэт багш” тэмдгийг гардууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news